Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн тус дүүргийн Эрдэнэтолгойн газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж 08-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон.
Энэхүү заасан хугацаанд буюу 08-р сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлж амжаагүй иргэдийг дахин бүртгэхээр болсон тул тухайн иргэд бүртгэлийн ажилд идэвхитэй оролцохыг хүсэж байна.
Цахим бүртгэлээс хоцорсон буюу гадаад, дотоодод ажлаар явсан, бүртгэлийн хугацаанд өөрийн биеэр ирж амжаагүй иргэд 2014 оны 09-р сарын 08-наас 09-р сарын 12-ны хооронд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх боломжтой боллоо.
Харин дахин бүртгэлээс хоцорсон тохиолдолд албан ёсоор сонгогдсон эрхийг тань хүчингүй болгохыг мэдэгдэе.
(Харин Улаанбаатар хотод амьдардаг Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэн НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст өргөдлөө өгөх боломжтой).
ХУД ЗДТГ
