2014-2015 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн бага ангид 128, дунд ангид 89 сурагч суралцаж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Витафит” группын захиргаа дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд Боловсролын хэлтсээс санаачлан тусгай сургалттай 63-р сургуулийн сурагчдыг “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт” хувцсаар хувцастай болгох саналыг тавьж, “Витафит” группын хамт олон нааштайгаар дэмжиж тус сургуулийн бага ангийн 121 сурагчдад шинэ загварын дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа 2014 оны 09 сарын 08-нд боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар, Витафит группын захирал н.Болорсайхан, хүнийн нөөцийн албаны дарга н.Анхзул, 63-р сургуулийн захирал С.Эрдэнэбаатар нар оролцон, сурагчдад амжилт хүсч, дүрэмт хувцсыг гардуулан өгсөн юм.
“Витафит” группын хамт олноос 7.8 сая төгрөгийг зарцуулж “Торгон хийц” ХХК-ийн оёж үйлдвэрлэсэн шинэ загварын дүрэмт хувцсыг худалдан авч ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа хөрөнгө оруулалт хийн дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж буйд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд талархан сайшааж байлаа.
ХУД ЗДТГ
