Сүхбаатар аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг эзэмшүүлэх мэдлэг олгох өртөөчилсөн сургалт зохион байгуулагдлаа. 
Мөн “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд өсвөр насныханд амьдралын зөв мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг эзэмшүүлэх зорилгоор Баруун –Урт сумын харъяа Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн 114 сурагч, нийгмийн ажилтан, эмч нарыг сургалтад хамрууллаа. 
Сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч нар удирдан явуулсан бөгөөд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг өртөөчилсөн хэлбэрээр явуулж мэдлэг олголоо. 
                            
                        