MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн сайд Н.Удвал Турк улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Мурат Карагезтай уулзав

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал Турк улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Мурат Карагезтай уулзав

    2014-09-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагезийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд хэлэхдээ” Миний хүсэлтийг хүлээн авч ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн эрхэмсэг Элчин сайд ноён М.Карагез танд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хөгжиж байна” гэлээ.

    Турк улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008-2009 онд ЭМЯ болон Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) хамтран “Цусны төвийг өргөжүүлэх төсөл” хэрэгжүүлж, 545,500 ам долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг, 2010 оны 6 сард УНТЭ-ийн Нүүр, амны мэс заслын кабинетэд 23,000 ам долларын тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгчээ.

    Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр 2007 онд Цус судлалын төвийн 2 их эмч, 3 тусгай мэргэжилтэнг 30 хоногийн сургалтанд, 2008 онд 4 их эмч, 1 тусгай мэргэжилтэнг 10 хоногийн сургалтанд, 2011 онд 9 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар 30 хоногийн сургалтад тус тус хамрагдсан байна. Түүнчлэн “Хүүхдийн хөдөлгөөний өөрчлөлт, таталттай хүүхдийн эмчилгээний чиг хандлага” сэдвийн хүрээнд сургалт семинарыг 2012 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

    Энэ удаагийн уулзалтаар сайд цаашид хэд, хэдэн чиглэлээр түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Үүнд:

    1. Хоёр улсын эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ч хэрэгжээгүй үлдсэн зарим асуудал байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-д нярайн инкубатор нийлүүлэх ажлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;

    2. Баян-Өлгий аймаг телемедициний сүлжээнд холбогдсон тул сүлжээгээр дамжуулан Турк улсын эмнэлгийн байгууллагуудтай холбогдон, харилцан туршлага солилцох, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;

    3. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах, хамтарсан сургалт, семинарыг тогтмолжуулах, Монгол улсын эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад богино хугацааны мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийг ТИКА-тай холбож, үйл ажиллагааг шуурхай явуулахад анхаарах;

    4. Хоёр улсын ЭМЯ хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусан тул төлөвлөгөөг шинэчлэн байгуулах талаар Туркийн ЭМЯ-тай санал солилцох;

    5. Архины хортой хэрэглээг бууруулахад хамтран ажиллах;

    зэргээр цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгээ мэдэгдлээ.

    Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагез хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайдын санал болгосон дээрхи ажлуудыг анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ онцлоод, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны эхлэл сайхан тавигдсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!