MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У-тай уулзлаа

    Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У-тай уулзлаа

    2014-09-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Уулзалтаар тун удахгүй болох гэж байгаа архины хяналтын асуудлаар болох үндэсний чуулганы талаар санал солилцлоо.

    Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах гэж байгаа. Чуулганы бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсны дагуу ажлын хэсэг ажиллаж байна. Уг үндэсний чуулганд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нарыг урих юм байна.

    Мөн НҮБ-ын архины хяналтын конвенцийн үзэл баримтлалын эхний төслийг боловсруулах багийг шалгаруулаад ажиллаж байна. Түүнчлэн хүн амын тодорхой бүлэгт чиглэсэн цуврал хэлэлцүүлгийг зохион явуулж байна. Архидан согтуурах, архинд донтох эмгэгийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өөрсдийн чадавхийг үнэлж, дугуй ширээний ярилцлага зохион байгуулжээ.

    2015 оны 6-р сард Монгол улсад архины хяналтын НҮБ-ын конвенцийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулахаар ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су-тай ярьж тохирсон. Үүний бэлтгэл ажил болох уг хурлыг зохион байгуулах хороо болон техникийн ажлын хэсгийг байгуулах талаар санал авч ажиллаж байгаагаа хэллээ.

    Сайд энэхүү уулзалтад Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын тусламжийг авах шаардлагатай хоёр асуудал байгааг онцоллоо. Үүнд:

    1. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийн дагуу аймаг, дүүргийн эмнэлэг бүрт сэтгэц, зан төрхийн эмчилгээний эмч, мэргэжилтэн байна гэж заасан байдаг. Гэвч дээрх мэргэжилтнийг бэлдэх боловсон хүчин манай улсад байхгүй учир ДЭМБ-аас эхний ээлжинд энэ чиглэлийн сургалт явуулах мэргэжилтэнг урьж ажиллуулах талаар;

    2. Эбола вирусийн тархалттай холбоотойгоор Монгол улсад мал, амьтнаас дамжин халдах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан био аюулгүй байдлын тандалтын тогтолцоо, нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр тус тус хамтран ажиллах хүсэлт тавьлаа.

    Мөн тэрээр элэгний С вирус, түүний эмчилгээний талаар тодорхой бүлэг хүмүүс буруу мэдээллийг тарааж, нийгэм, иргэдийн дунд үл мэдэгдэх хүлээлтийг бий болгож байгааг онцоллоо. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгойлон анхаарч, судлан тодорхой мэдээлэл бэлтгэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан байна. Түүнчлэн элэгний С вирусийг анагаах “Софосбувир” гэдэг АНУ-д үйлдвэрлэсэн, нэг курс эмчилгээ нь 84.000 ам долларын үнэтэй эмийг бүртгүүлэх асуудлаар ЭМЯ-нд хандсаныг танилцууллаа. Гэтэл бүртгэх явцад дараах хоёр асуудлыг тодорхой болгох шаардлага гарч ирсэн байна. Үүнд:

    1. Уг эмийн талаархи албан ёсны гэрчилгээнд эмийн эмнэлзүйн тандалт, судалгаа дуусаагүй байгааг тэмдэглэсэн байсан;

    2. Бүртгүүлэхээр өгсөн эмийн бичиг баримт нь Монгол улсад хэрэгжүүлэх Access (хүртээмж) хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэх Канад улсад үйлдвэрлэсэн эм байсан. Уг эмийн загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторын шинжилгээ хийгдэх боломжгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

    Иймээс дээрхи хоёр шалтгааныг судалж, тодруулах шаардлагатай байгааг дурдлаа. ДЭМБ-ын байгууллагын суурин төлөөлөгч Сайдын тавьсан дээрхи хүсэлтүүдийг харгалзан үзэж, хамтран ажиллах бүх боломжийг судлан, шийдвэрлэх талаар мэдэгдлээ. Мөн ДЭМБ-ын албан ёсны хамтрагч нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам учир тус яамны албан ёсны байр суурийг харгалзан үзэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У уулзалт дээр онцоллоо.

    Тэрээр мөн уулзалтын үеэр зарим эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага ДЭМБ-ын логог ашигласан зохисгүй үйлдэл гаргасныг сайдад дуулгалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!