Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 9 дүгээр сарын 13-ны өдөр болно. Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтаж, “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяныг зарласан билээ. Аяны хүрээнд ШШГЕГ-аас санаачлан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Батгэрэлт ирээдүй” Төрийн бус байгууллагын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт hүнсний ногооны дээжээсээ өгч, тусламж үзүүллээ. “Батгэрэлт ирээдүй” Төрийн бус байгууллага нь анх 2009 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос эхлэн дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагааг эхлүүсэн байна. Тус газарт өнөөдрийн байдлаар 18-88 насны асран хамгаалах хүнгүй, орон гэргүй , хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэн байдаг юм байна.