MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд А.И. Кубаровичтай уулзлаа

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд А.И. Кубаровичтай уулзлаа

    2014-09-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубаровичийг өнөөдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн Элчин сайд ноён Кубаровичд талархал илэрхийлээд, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд гарсан ололт амжилт, хийгдсэн ажлууд, хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

    Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1995 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

    Хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн сүүлд 2007 онд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд 2007-2010 онд хамтран ажиллах протоколыг шинэчлэн байгуулсан нь 2010 оны эцсээр дуусгавар болсон байна. Иймд эрүүл мэндийн сайд Н.Удвал 2015 онд ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг Монгол улсад айлчилж, хоёр яамдын хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулах саналыг холбогдох албаны хүмүүст уламжилж өгнө үү гэж элчин сайдаас хүслээ.

    Хэдийгээр яамд хоорондын протоколын хугацаа дууссан ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургах, уламжлалт хамтын ажиллагаа сэргэж, нэлээдгүй тооны эмч мэргэжилтнүүд ОХУ-д мэргэжил дээшлүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт 34 эмч нарыг сургалтанд хамруулсан байна. Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд “Хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт” сэдэвт сургалтанд 24 эмч хамрагджээ.

    Эрүүл мэндийн сайд цаашид доорх 4 асуудлаар ОХУ-тай хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Үүнд:

    1. Монгол эмч, эм зүйч нарыг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх

    2. Талууд хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчний тархалтыг судлан тогтоох, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, бэлэн байдлыг хангах, байгалийн голомтын эрсдэлийн идэвхтэй тандалтыг гүйцэтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тандалтын мэдээллийг шуурхай солилцох механизмыг бий болгох

    3. Талууд эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлэх, түүнчлэн эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох

    4. Оношлогоо, эмчилгээний стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

    Элчин сайд Кубарович хэлэхдээ, Эрүүл мэндийн сайд таны ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг айлчлахыг урьсан урилгыг цаг тухайн үед нь уламжилж өгөх болно, дэвшүүлсэн 4 асуудлыг холбогдох хүмүүст танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн Монгол улсын эрүүлийг хамгаалахын салбарт ОХУ-ын Тува, Буриад, Эрхүү муж хамтран ажиллах сонирхол байгааг хэллээ.

    Тун удахгүй визийн хөнгөлөлт эхлэхээр энэ талын хамтын ажиллагаанд ихээхэн дэм болох нь гарцаагүй гэдгийг ч онцоллоо. Түүнчлэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!