Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа.
Энэхүү “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуваарилалтын дагуу хэвлэлтээс хүлээн авч, өрх бүрт түгээн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулж эхэллээ.