MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын "Өглөөний сонин"-нд өгсөн ярилцлага

    Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын "Өглөөний сонин"-нд өгсөн ярилцлага

    2014-09-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Оны сүүлчийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүн бүр тухайн жилийнхээ ажлын үр дүнг харж, үлдсэн хугацаанд юу амжуулахаа шийдвэрлэж байгаа байх. Худалдан авах ажиллагааны газрын хувьд хэр амжилттай ажилласан бол?

    -Засгийн газрын 408 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны газар 129 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар болсон бөгөөд энэ нь дотроо 213 багц болж задарч байгаа.
    Мөн зарим яам, агентлаг эрх шилжүүлэх байдлаар 22 ажлаа өгсөн нь 64 багц болж задарсан. Нийт манайд 148 төсөл, арга хэмжээ, 270 гаруй багц тендер задарсан гэсэн үг. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл 395 тэрбум төгрөгийн ажил.Одоогийн байдлаар 321 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг дуусгаад, гэрээ байгуулчихсан байна. Нийт төслийн 13 хувь буюу 36-д нь үнэлгээ хийгдэж байгаа. Тэгэхээр энэ сардаа гүйцэтгэгч нь шалгарчихна гэсэн үг. Зураг төсөвгүй 14 ажил бий. Нийт үнийн дүн нь 23 тэрбум орчим төгрөг.
    Бид өнгөрсөн жилийн өдийд ажлаа дүгнэхэд 70 хувьтай байсан. Харин энэ удаа хэрэгжих шатандаа яваа ажлууд маань 94.6 хувьтай байгаа нь маш их амжилт гэж бодож байна. Үндсэндээ бид бүхий л ажлаа цахимаар явуулсан.

    -Манай улсад бүтээн бай­гуулалтын ажил маш богино хугацаанд өрнөдөг. Тиймээс тендер шалгаруулахад танай дээр удаж байна гэх яриа их гарах болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтын хэр олон ажил гаргасан бэ?

    -Бүтээн байгуулалтын ажлуудыг хуваарилахад гур­ван сургууль, долоон аймагт МСҮТ, номын сан, соёлын өвийн барилга, 17 км зам, найман аймагт дэд станц болон цөөнгүй аймагт “Шинэ сум” төслийн инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж дууссан. Мөн дөрвөн аймгийн Эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

    -Улсын хэмжээнд шинээр хэрэгжих 348 төсөл бий. Эд­гээрийг бүгдийг танай бай­гуул­лага хариуцдаггүй юм уу?

    -Тийм ээ. Манайх 126-г нь хариуцсан. Өөрөөр хэлбэл улсын хэмжээний төслүүдийн талыг нь яамд өөрсдөө зохион байгуулж байгаа гэсэн үг. Тиймээс бүх тендер манайхаар дамжиж байгаа мэтээр ойлгож болохгүй. Аливаа дүн мэдээг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

    -Саяхан хичээлийн шинэ жил эхлэхэд засвар нь эхлээ­гүй газрууд байсан. Тендерийг нь оройтож зарласан гэх тайлбар өгөөд байгаа шүү дээ. Танайх удаасан хэрэг үү?

    -Асуудлыг тэгж ойлгож болохгүй. Манай байгууллага Засгийн газрын 408 дугаар тогтоолоор 129 төсөл арга хэмжээ зохион байгуулж байгаа гэж дээр хэлсэн. Бүх салбарын ажил бий. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 төсөл арга хэмжээ багтсаны 17 нь буюу 19.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажилдаа орсон. Хоёрынх нь үнэлгээ хийгдэж байгаа, хоёр ажил дээр зураг, төсөв, ажлын даалгавар нь ирээгүй тул зарлах боломжгүй. Эдгээрийн дотор засварын ганц ч ажил байхгүй. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 76 цэцэрлэг баригдах ёстойгоос 11, 91 сургуулийн гурав, 20 дотуур байр, 11 спорт заалны барилга баригдахаас тус бүр нэг л ажлыг манай байгууллага хариуцаж тен­дерийг нь зарласан.

    -Зураг төсөв байхгүй гэх зэрэг шалтгаанаар хойшилж байна гэлээ. Тухайн бай­гууллагууд материалаа ду­туу илгээж байна гэсэн үг үү?

    -Бид яамдаас ирсэн аж­луудыг авахдаа сайд, эсвэл төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албажиж ирсэн ажлын даалгавар, зураг төслийн дагуу ху­далдан авах ажиллагааг зохион байгуулдаг. Гэтэл зарим ажлын зураг ирээгүй л байна. Энэ жил зарим ажлуудыг нэг хэв маягийн зураг төсөвтэй байх ёстой гэсэн. Гэтэл түүнийгээ маш удаан хугацаанд хүлээлгэх жишээтэй. Арай­хийж оруулаад ирэхээр бат­лагдсан төсвөөс тэрбум, тэр­бумаар давчихсан төсөвтэй, инженерийн холболтын зураг­гүй байна. Ингээд бодохоор төсөвт 580 сая төгрөг гээд суулгачихсан байхад хяналтын төсөв нь тэрбум хол гараад явчих жишээтэй. Ийм то­хиолдолд Төсвийн тухай хуу­лийг зөрчиж байгаа учраас бид зарлах боломжгүй байдаг.

    -Мэргэжлийн байгуул­лага байсаар байтал яамд өөрсдөө тендер зарлаж байгаа нь цаанаа ямар нэг ашиг сонирхлын асуудал байдаг юм биш үү?

    -Уг нь мэргэжлийн байгууллага байгуулагдсан нь л бүхий л худалдан авах ажиллагааг энд төвлөрүүлэх л бодлого барьж байна гэсэн үг шүү дээ. Хуульд “яам, агентлагууд өөрийн хэрэгцээний бараа, үйл­чилгээний захиалагч байх” гэсэн заалт бий. Түүний дагуу л тендер зарлаж байгаа байх. Гэхдээ сүүлийн үед яам, агентлагууд манайд эрхээ шилжүүлэн зохион байгуулах хандлага нь нэмэгдэж байгаа.

    -Ямар төслүүдээ эрх шилжүүлж танайхаар зохион байгуулж, алийг нь авч үлдээд байна. Цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил яваа юм биш биз. Төр болон тендерээс төрсөн тэрбумтан гэдэг үг бий шүү дээ?

    -Түүнийг сайн мэдэхгүй юм. Юутай ч Засгийн газрын хуралдаанаар Худалдан авах ажиллагааны газрын хэрэг­жүүлэх төсөл, арга хэм­жээнүүдийн жагсаалтыг оруулдаг. Үүний дагуу бүх яамнаас санал авч баталдаг.
    Ер нь бодлого барьж буй яамны улирлын тайлан, үнэлгээ зэрэгт тодорхой үр дүн гарах байх.

    -Тендерийг цахимжууллаа л гээд бай­на. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, найз нөхдөөс тодорхой хэмжээгээр ямар нэгэн гуйлт, шахалт, дарамт ирэх үү?

    -Манай байгууллагын бү­хий л үйл ажиллагаа ил тод явагдаж байгаа. Бүгдийг цахимаар зохион байгуулж, хяналтын төсвөө ч сайтад байршуулж байна. Шалгарсан аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалын бүхий л мэдээллийг нийтэд нэг бүрчлэн танилцуулдаг. Тиймээс маргаан гарах нь тун бага. Бидний зохион байгуулсан ажлуудын 30 гаруй хувьд нь гомдол гарсан байдаг. Гэхдээ гомдлын дийлэнх нь захиа­лагчийн шийдвэр буюу мэргэжлийн байгууллага үнэл­гээг зөв хийсэн гэсэн дүгнэлт гардаг.
    Түүнчлэн зарим аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Би аваагүй бол энэ тендерийг хэн ч авахгүй” гэсэн байр сууринаас хандаж, үндэслэлгүй гомдол гаргаж байна. Монгол Улсад бүтээн байгуулалтын хугацаа богино, гомдлын дагуу шал­гахад хугацаа их алдаж, дахин үнэлгээ хийх зэргээр багагүй цаг хугацаа алдах явдал их байна.


    Өглөөний сонин Ж.Нарангэрэл 2014.09.09

    http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=19596

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    2015.07.07-ны өдөр Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан уулзалтанд оролцов

    2015-07-10 05:35:58

    ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2015-05-23 08:06:17

    Цахим хурал хийлээ

    2015-05-19 08:16:27

    Тендерийн нээлтийн мэдээ

    2015-05-17 22:53:25

    Худалдан авах ажиллагааны талаарх зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-05-10 22:46:18

    Уулзалт зохион байгуулав

    2015-05-10 22:44:52

    Зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-04-22 04:38:59

    Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцлаа

    2015-03-11 02:58:15

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!