Cүхбаатар аймагт Сумын эрүүл мэндийн төвд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх ажилтан бэлтгэх хоёр өдрийн сургалт зохион байгуулагдлаа.
Сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон үйлчлүүлэгчид сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг авах хэрэгцээ шаардлага их байдаг боловч цаг тухай бүрт нь мэргэжлийн сэтгэл зүйч хүрч ажиллах боломж бага байдаг. Тиймээс тухайн сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд чиг баримжаа олгох сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын сэтгэл зүйч зохион байгуулжээ.
Энэхүү сургалтад хамрагдсанаар харилцаа хандлага, хамт олны уур амьсгалыг сайжруулах зэрэг сэтгэл зүйн бусад асуудлаар дотоодын сургалтыг зохион байгуулах, мөн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх боломжтой болсон юм.