MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аян эхэллээ

    "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аян эхэллээ

    2014-09-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа тэмдэглэж байна. 

    Өнөөдөр энэ оны “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг болон НҮБ-ын ХАС, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монголын оюутны холбоо, Монголын сэтгүүлчдийн холбоо, “Мари Стопс” ТББ -ын төлөөлөл оролцлоо.

    Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3% буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байна. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

      Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Оюутнуудын өвчлөлийг хүйсээр авч үзэхэд: 

    • Эрэгтэйчүүдэд хоол боловсруулах, осол гэмтэл, халдварт өвчин,

    • Эмэгтэйчүүдэд шээс бэлгийн тогтолцоо, жирэмслэлттэй холбоотой өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байна,

    • 2013 оны байдлаар 2108 оюутан эмнэлгийн байгууллагаар үр хөндүүлсэн,

    • Зам тээврийн ослын улмаас 117 оюутан бэртэж гэмтсэн байна,

      • 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгджээ,

    • 2013 онд тэмбүүгийн өвчлөл 6271, үүнээс 819 нь оюутнууд, заг хүйтэн 4878, үүнээс 737 нь оюутнууд, трихомониазын өвчлөл 3808, үүнээс 617 нь оюутнуудад бүртгэгдсэн байна.

    Иймд оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээ хайх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна.

    2014 оны Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эрүүл оюутан Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ удаагийн Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо болон Олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран дараах тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

    1. “Өсвөр үе, залууст ээлтэй клиник” -ийг шинээр нээх (1000 оюутны байр, ЭХЭМҮТ, ХУД, БГД, Дорноговь, Өмнөговь, Өмнөговь Цогтцэций),

    2. Оюутнуудын дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг өрнүүлэх, Сайн дурын сургагч багш бэлтгэх,

    3. Оюутнуудын НҮЭМ-ийн тулгамдсан асуудал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, хорт зуршлын хэрэглээний эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, оюутнуудад сургалт, ярилцлага зохион байгуулах,

    4. Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийгмийн харилцааны суваг facebook, twitter хуудсаар болон оюутны байр, сургуулиудад очиж хүргэх,

    5. Оюутнуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах,

    6. "Эрүүл Монгол оюутан" өдөрлөг зохион байгуулах зэрэг болно.

    Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр оюутнуудын эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах байдал тодорхой хэмжээгээр сайжрах юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!