Баянхонгор аймагт "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийгдлээ.
Эрүүл мэндийн довтолгооны хүрээнд "Заавал хэвшүүлэх 21 дадал"-ыг иргэдийн дунд хэвшүүлэх зорилготой үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, мэдээлэл сургалт, сурталчилгааны хэрэгжилт олон нийтэд хүрч байгаа байдлыг үнэлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд уг хяналтыг хийжээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээг зохион байгуулах гэрээг аймгийн Эрүүл мэндийн газартай байгуулсан бөгөөд батлагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаанууд эрчимтэй явагдаж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагын тараалт 45-50 хувь, "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 65 хувьтай байна.