MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    2014-09-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “100 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ”

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    ОРШИЛ Сэдэв: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, оролцооны шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа. Үүнд:

    ·  Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлалын яам, Засгийн газарт дэмжигдлээ.

    ·  “108- хүүхдийн тусламжийн утас” хүүхэд, иргэдэд үнэ төлбөргүй, 24 цаг ажиллах боллоо.

    ·  “Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ, хүүхдийн зуслангийн үйлчилгээ, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл”-д тавих шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт, шинжилгээ, үнэлгээ тогтмолжиж, үйл ажиллагаа төлөвшсөн.

    ·  НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд тайлагнах Монгол улсын үндэсний тайлан илтгэлийн төсөл бэлтгэлээ.

    СЭДЭВ 1. Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн байдлыг сайжруулах шинэчлэл олон нийтийн оролцоотой хийгдлээ.

    1.1.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулах 30 удаагийн хэлэлцүүлэгт орон нутгийн 330 гаруй иргэд, нийслэлийн 270 орчим иргэд оролцож, тэдний гаргасан саналыг нягтлан нэгтгэсэн 165 саналыг баримт бичгийн төслүүдэд багцлан тусгах ажлыг зохион байгуулсан.

    1.2.  Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн Ерөнхий сайдын 2012 оны 77 дугаар захирамжийн дагуу шинэчлэгдэж, 3 удаа хуралдан Монгол улсын хүүхдийн нөхцөл байдлыг тодорхойлох, хүүхэд шууд мэдээлэх, мэдээлэл олж авах үйлчилгээ нээх асуудлаар шийдвэр гаргаж хүүхдийн асуудлаарх салбар дундын болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа. Хүүхдийн баяр 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажилласан хугацаанд “108-хүүхдийн тусламжийн утас”-нд 7140 дуудлага ирсэнээс: зөвлөгөө хүссэн  634, мэдээлэл хүссэн 1055, хүүхэд хамгаалал 222, хүүхдийн эрхийн зөрчил 62, зорилтот бус 2658 дуудлага бүртгэж, 175 кейс үйлчилгээг нээн, 93 кейсийг бүрэн шийдвэрлээд байна. 

    1.3.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайдын тэргүүлдэг “Хүүхдийн төлөө сан”-гийн удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, зөвлөлийн ажлын албаны чиг үүргийн хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний загварыг бэхжүүлэх үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Үйл ажиллагаа, үйлчилгээнд 70 мянга гаруй хүүхэд, гэр бүлийн гишүүд хамрагдсан бөгөөд Дорнод аймаг дахь төвийг орон нутгийн харьяалалд төрийн үйлчилгээний нэр төрөлд шилжүүлж эхэллээ.

    1.4.  “Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ, хүүхдийн зуслангийн үйлчилгээ, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл”-д тавих шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт, шинжилгээ, үнэлгээг жил бүр хуваарийн дагуу тогтмол зохион байгуулсан. Түүний зэрэгцээ,хүүхдийн төлөө үйл ажиллагааны өдөр тутмын мэдээллийн www.http\\hub.nac.gov.mn,хууль зөрчсөн хүүхдийн мэдээллийн www.boroldoi.mn, хурдан морины уралдааны уралдаанч хүүхдийн мэдээллийн www.http\\unaach.comбүртгэлийн вэйб сайтууд тогтмол ажиллуулсаны үр дүнд хүүхдийн хөгжил, хамгааллын  үйл ажиллагаа, үйлчилгээ төлөвшлөө.

    1.5.  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чадавх бэхжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах  тухай агентлагийн даргын 400 орчим тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    СЭДЭВ 2. Хүүхдэд ээлтэй нөөц, манлайлал, түншлэлийг бэхжүүлэх үр дүнтэй нөлөөллийн ажил цар хүрээгээ тэлсэн.

    2.1.  “Засгийн газрын агентлагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоол, “Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлах тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/47 дугаар тушаалыг хэрэгжүүлэн, ХТҮГ, харьяа байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газар, төвүүдэд ажилладаг 750 орчим албан хаагчдаас 92,6 хувь нь мэргэжлийн бөгөөд мэргэшин ажиллаж байна.

    2.2.  Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны талаар авсан арга хэмжээ, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй мэдээлж, хүүхдийн төлөө үйл ажиллагаанд үүрэг хүлээгч Талуудыг идэвхтэй ажиллагаанд манлайлж Хүүхдийн Төлөө Үндэсний Газраас хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаар ТВ нэвтрүүлэг 28, шууд нэвтрүүлэг 12, хэлэлцүүлэг 3, ТВ ярилцлага 32, сонины ярилцлага 6, анонс 122, стикер 2, www.nac.gov.mn  www.vip76.mn  вэйбсайтанд  518 удаагийн, ХТҮГ фэйсбүүкт 401 удаагийн  удаагийн мэдээ, мэдээлэл байршуулан сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийсэн. Фэйсбүүкийн хандалт 243195 байна.

    2.3.  Жил бүр хүүхдийн байгууллагуудын менежмент, маркетингийн зарим асуудлаар зөвлөгөөн, хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдаан зохион байгуулж үйл ажиллагааны арга хэлбэрээ өөрчлөх “Хүүхдэд ээлтэй төсөв, хөрөнгө оруулалт”-ын талаар үзэл баримтлал, чиглэлийн төслийн шинэ санааны сан үүсгэж эхэллээ. Сүүлийн 2 жилд улсын төсвөөс хүүхдийн байгууллагуудад оруулсан хөрөнгө оруулалт:

    №

    Хөрөнгө оруулалтын нэр /2013-2014 он/

    Өртөг /сая төгрөгөөр/

    1.  1

    Хүүхэд, залуучуудын парк /Увс, Улаангом/

    600.0

    2.  2

    Хүүхдийн хөгжлийн төвийн барилга /Улаанбаатар/

    236.9

    3.  3

    Хүүхдийн ордоны байр худалдан авах /Дархан-Уул/

    13.0

    4.  4

    Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн дулааны станцын өргөтгөл /Улаанбаатар/

    225.0

    5.  5

    Усан спорт цогцолбор /Улаанбаатар, Найрамдал зуслан/

    5000.0

    6.  6

    Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн "Спорт, сургалт, үйлдвэрлэлийн төв"-ийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

    1042.9

    7.  7

    Хүүхэд хөгжлийн төв, хүүхдийн номын сангийн барилга /Улаанбаатар, Баянголдүүрэг/

    2500.0

    8.  8

    Хүүхдийнхөгжил, хамгааллын төвийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Баянзүрхдүүрэг/

    328.6

    Нийт

    9946.4

    2.4.  Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны тайлагналт, Ази Номхон далайн бүс нутгийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн чуулга уулзалт, Азийн хүүхдийн урлагийн наадам, Монгол туургатан хүүхдийн соёлын наадам зэрэг олон улсын  арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн, Норвегийн тусламж, Гүүд Нэйборс, Адра зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, хүүхэд, гэр бүлд хүрэх үйлчилгээний цогц байдлыг ханган ажиллалаа.

    СЭДЭВ 3. Судалгааны ажлын баримт нотолгоонд тулгуурлаж хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын нөхцөл байдал, төрийн үйлчилгээний талаарх олон нийтийн сэтгэл ханамжийг үнэлэх боллоо.

    3.1.  МУБИС, ШУТИС, МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хүүхдийн нөхцөл байдлыг тогтоох чанарын болон түргэвчилсэн үнэлгээ бүхий “Хүүхэд хамгааллын багц судалгаа-2014”судалгааны ажлыг 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан зохион байгууллаа. ”ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хамгаалагдах нөхцөл байдал”, “Тавиул хүүхдийн нөхцөл байдал”, “Сүм хийд, шашны үйл ажиллагаанд татагдах байдал”, “Хүүхэд үрчлэлийн процесст хийсэн үнэлгээ” судалгааны үйл ажиллагаанд 5000 хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч биечлэн оролцсон. Дээрх асуудлуудад цаашид авах арга хэмжээний  санал зөвлөмж гарлаа.

    3.2.  Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг  36 шалгуур үзүүлэлтээр хянах мэдээллийн сангийн ажиллагаа тогтворжиж байна.

    3.3.  Монголын өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийн суурь судалгаа хийх бэлтгэл ажил хангагдаж, анх удаа хүүхдийн хөгжлийн цогц чадамжийн хэмжээсээр хүүхдийн хөгжлийг тодорхойлох олон улсын шинэ аргачлалыг нэвтрүүллээ.

    3.4.  “Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичгийн төслийг иргэд, олон нийт, төрийн төрийн бус, хувийн аж ахуйн нэгж, салбарын төлөөлөл 1000 гаруй хүмүүс хэлэлцэн, нийгмийн зөвшилцлийн хүрээнд олон нийтийн дунд хүүхэд хамгааллын тухай ойлголт хандлага нэмэгдүүлэх нөлөөллийн томоохон сурталчилгааг өрнүүлэв.  Уг зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн орон нутагт иргэний танхимтай хамтранөрнүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн “Байгууллагын Хүүхэд хамгааллын бодлого”-ын загварыг ХТҮГ-ын даргын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

    3.5.  НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд тайлагнах Монгол улсын үндэсний тайлан илтгэлийг боловсруулах хүрээнд олон нийтийн оролцоог хангасан ажлын хэсэг ажиллуулж, эрүүл мэнд, хууль зүй, боловсрол, халамж хамгааллын салбаруудад сэдэвчилсэн нээллтэй хэлэлцүүлэг  зохион байгуулж байна. Аймаг, нийслэлийн түвшинд орон нутаг бүр Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх илтгэлээ бэлтгэж гаргалаа.

    СЭДЭВ 4. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажилд иргэд өргөнөөр хамрагдлаа.

    4.1.  “Гэр бүлийн үнэ цэнэ” үндэсний хэлэлцүүлгийг улс орон даяар өрнүүлж, 230 мянган өрх, 570-аад мянган иргэн, “Гэр бүлийн үнэ цэнэ” асуумжийн судалгаанд 21 аймаг, нийслэлийн 1100 иргэн хамрагджээ. Иргэдээс гаргасан санал, зөвлөмжийг хууль, эрх зүйн шинэчлэлтэнд тусган ажиллаж байна.

    4.2.  “Гэр бүлийн  үнэ цэнэ, хөгжил шинэчлэл” үндэсний чуулганд оролцогчдын 33% буюу 136 төлөөлөгч нэг  гэр бүлийн хүмүүс анх удаа хамт оролцон гэр бүлийн тулгамдсан асуудлаа хэлэлцсэн нь  онцлогтой байлаа.

    4.3.  “Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганд 540 хүүхэд, 60 насанд хүрэгсэд өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ нэгтгэн, зөвлөмж гаргаж ”Хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн”-ий оролцогчдод  гардуулсан. Нийслэлийн 8 дүүрэг, 16 аймаг хүүхдийн чуулганаа зохион байгуулж  4000 гаруй  хүүхэд хамрагдан Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Хүүхдийн мини парламент зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    4.4.  “Хүүхдийн эрх, хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөнд350 төлөөлөгч, 800 хүн урилгаар оролцон, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлон үндэсний хэмжээнд шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн.

    ·  Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажил хүрээгээ тэлж, нээлттэй өдөрлөг 30 удаа, гэр бүлийн асуудлаар зөвөлгөө, зөвлөмж өгөх ажлыг 1011 удаа зохион байгуулж, нийт 2906 орчим хүн биечлэн зөвөлгөө авсан. Эцэг эх, хүүхдүүд хамтран багаар оролцсон уралдаан, тэмцээн 101 удаа зохион байгуулсан. Гэр бүлд тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг 97 удаа зохион байгуулж нийт 17,558 орчим хүн хамруулсан байна.

    4.5.  Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн гэр бүлийг олон нийтэд танилцуулах хүндэтгэлийн болон авьяаслаг гэр бүлийн арга хэмжээ 30 удаа зохион байгуулж, улсын хэмжээнд, 9 гэр бүлийг шилдэг гэр бүлээр шалгаруулан сурталчилсан.

    4.6.  Гэр бүлийн боловсролын сургалтын 3 багц модуль боловсруулан хэрэгжүүлж байна. Гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр сургалт лекц 227 удаа зохион байгуулж нийт 31908 хүн хамрагдсан.

    4.7.  Хүүхэд гэр бүлд чиглэсэн үйлчилгээний 5 арга зүй, удирдамж, 25 гаруй гарын авлага, ном боловсруулан аймаг, нийслэлийн ХГБХ-ийн хэлтэс, газрын үйл ажиллагаанд тусган, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа. Хүүхдийн хамгаалал, урьдчилан сэргийлэх асуудлаар аймаг, нийслэлийн ТВ-ийн 78,  үндэсний түвшинд удаагийн телевизийн нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, 17 шторк, 2 дууг олон нийтэд зориулсан сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулсан.

    4.8.  “Зөв Монгол хүүхэд”хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 6 аймаг, 9 дүүргийн нийт 16868 хүүхэд, 1727насанд хүрэгсэд хамрагдан зорилготой, тэсвэр хатуужилтай, өөрийгөө залах, багаар ажиллах ур чадварт суралцсан.

    4.9.  “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулж, Хөвсгөл аймгийн 11240, Налайх дүүргийн 2370, бусад 20 аймаг, 8 дүүргийн 2500, нийт 16000 хүүхэд тэдгээрийн гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!