“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг мэдрэл, нүд, шүд, элэг цөс, дуран, рентген, ерөнхий мэс засал, зүрх судас, дотор, уушиг, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, ЭХО, лабораторийн шинжилгээ зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллагсдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Уг үзлэгт нийт 16347 эмнэлгийн ажиллагсад хамрагдав.
Аяны хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатит В-гийн дархлаажуулалтад хамруулах өдрийг зохион байгуулж нийт ажиллагсдаас В гепатит вирус илрээгүй 5912 ажиллагсдыг вакцинд хамруулсан байна.
Эрүүл мэндийн салбарын ажиллагсдаас вирусын маркер тодорхойлох шинжилгээнд 1809 хүн хамрагдаж, дараах өвчлөл илэрчээ.
Үүнээс: 1. В,С,Д вирус илэрсэн -53,
2. В вирус илэрсэн - 402,
3. С вирус илэрсэн - 232,
4. В,С вирус илэрсэн - 54,
5. В,Д вирус илэрсэн - 1,
6. Хеликобактерийн идэвхжил өндөр 61 ажиллагсад байгаа нь анхаарал татаж байна. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч, эмчилгээ хийж эхэлжээ.
Аяны хүрээнд зарим аймгуудад БНСУ-ын Бунданг Жесеанг эмнэлэг, Герман улсын хил хязгааргүй шүдний эмч нарын амны эрүүл мэндийн үзлэгт 210, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, вирус маркер тодорхойлох, 4Д ЭХО оношилгоонд 500 гаруй эмч, ажилчдыг хамруулсны 80-90 хувьд дотор, мэдрэл, зүрх судас, эмэгтэйчүүдийн архаг өвчин илэрсэн байна. Мөн цус, биохими, сахар, хеликобактерийн шинжилгээ, ЭХО оношилгоог 900 гаруй ажилтанд хийсэн ажээ.
Лавлагаа төвүүд салбарын мэргэжилтэнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх Эрүүл мэндийн сайдын 2010 оны 224 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж, 6 төрлийн төлбөргүй болон 50 хувийн хөнгөлөлттэй шинжилгээ, төлбөргүй эмчилгээ, үзлэгийн карт нээж эмчилгээнд хамруулсан байна. Мөн сувилалд хөнгөлөлттэй сувилах, дээд шатны эмнэлэгт үзүүлэхэд хөнгөлт үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн ажиллагсдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж урамшууллаа.
Эрүүл мэндийн салбарын 221 ажиллагсадыг хэвтүүлэн эмчилж, 12 ажилтанд хөдөлгөөн засал эмчилгээ, 356 эмч ажиллагсдад хоолойн санац хийж, зөв хооллолт, хүзүү нурууны дасгал зааж, сургасан байна.
Ажилчдыг дараалал харгалзахгүй хэвтэн эмчлүүлэх нөхцлөөр ханган дотор, мэдрэл, халдвартын тасаг бүр эмнэлгийн ажилчдыг хэвтүүлэн эмчлэх өрөөг ажилчдын өөрсдийн болон үйлдвэрчний хорооны хандиваар тохижуулжээ. Мөн эмнэлгийн ажиллагсдыг үзэх эмч томилон ажиллуулсан нь аяны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дөхөм болсон байна.
Эрүүл мэндийн байгууллагууд “Бид өөрсдөө эрүүл байж бусдын эрүүл мэндийг хамгаална”, “Биеийн жингийн тогтмол байдлаа хадгалах” уриан дор сарын ажлыг зохион байгуулж, нийт 278 ажилтны биеийн жингийн индексийг тодорхойлсон бөгөөд 170 буюу 62 хувь нь төвийн таргалалттай, илүүдэл жинтэй гарсан учир нийт ажилчдыг хамарсан өглөөний алхалт, аэробек, ажлын байрны дасгалд тасаг нэгжүүдийн ажилчдыг идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллав.
Орон нутгийн түвшинд Эрүүл мэндийн сайдын 224 дүгээр тушаалын дагуу байгууллагын дотоод журманд зарим төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн 50-аас доошгүй хувийг эмнэлгийн мэргэжилтэнд хөнгөлөлттэй үзүүлэхээр нэмж оруулсан.
Эрүүл мэндийн сайдын 224 дүгээр тушаалын дагуу Улсын клиникийн II-р эмнэлэгт эрүүл мэндийн тэргүүний цол тэмдэг бүхий эмч, эмнэлгийн ажилчдыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна.
- “Нарны алхалт нарны дасгал”, “Эрүүл мэнддээ анхаарч зөв аргаар эрүүлжин, чийрэгжье”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Хөдөлгөөнөөр эрүүлжье”, “Зохистой хоололт, эрүүл мэнд”, “Хорт зуршлаас татгалзья” зэрэг хөдөлгөөн өрнүүлж тамхинаас татгалзсан -1 ажилтан, жингийн илүүдлээ бууруулсан 2 ажилтанг сарын цалингаар, спортын нөхөрсөг уулзалт тэмцээн 4 төрлөөр зохион байгуулж цом, мөнгөн шагналаар урамшуулсан байна. Ажиллагсдад дасгал хөдөлгөөн хийх, биеийн тамираар хичээллэх нөхцлийг бүрдүүлэх “Эрүүл зөв амьдрах 10 ухаан” сэдвээр зөвлөмж гаргаж, эмнэлгийн ажиллагсдад тараасан.
- “Эрүүл ажилтан” шалгуур үзүүлэлт гаргаж, биеийн тамир чийрэгжилтийн хөдөлгөөний сорилд 112 хүнийг хамруулж, хурд, хүч, тэнцвэрт хөдөлгөөний урамшуулалт уралдаан тэмцээн зохион байгуулж, амжилт гаргасан ажилтныг “Эрүүл чийрэг ажилтан” –аар өргөмжлөн урамшуулсан байна.
- Эрүүл аюулгүй стрессгүй ажлын байрыг бий болгохын тулд лаборатори, амбулатори, эмгэг судлалын кабинетуудыг засан тохижуулж ажлын байрны нөхцлийг сайжруулж ажиллав.
Эрүүл мэндийн байгууллагууд “Хөдөлгөөн-эрүүл мэнд”, “Алхах нь танд ашигтай”, “Амин чухал хүнсний бүтээгдхүүн”, “Гарын эрүүл ахуй”, “Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлье” , “Ажлын байрны эрүүл ахуй”, “Цусаар дамжих халдвараас урьдчилан сэргийлье”, “Стресээс ангижрах нь” зэрэг 9 сэдвээр нийт 131 хүнд сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн талаар АХА тэмцээн, мөн спортын олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулсан.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчлөл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбоотой тохиолдол нэг бүрийг бүртгэх бүртгэлийн журнал бүх шатны эмнэлэг хөтөлдөг ба мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн чавдар түр алдалтыг бууруулахад чиглэн эмийн зөв зохистой хэрэглээ, эрүүл мэндээ хамгаалах аргачлал, осол гэмтлээс сэргийлэх зэрэг олон талт сургалт, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэв.
Салбарын хэмжээнд хөдөлмөрийн чадвар түр алдалт эхний 8 сарын байдлаар 976 ажиллагсад, осол гэмтэл 1 тус тус бүртгэгдсэн бөгөөд аяны хугацаанд 16 ажилтан бүртгэгдэж, эмчлүүлсэн байна. Бүртгэгдсэн ажилтнуудыг өвчлөлөөр нь авч үзвэл зүрх судас, бөөр, шээсний замын өвчлөл зонхилсон байна.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” чиглэлээр зөвлөмж ирүүлж, байгууллагууд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчлөл, хурц хордлого, тохиодлын судалгаа хийж бүртгэл хөтлөн ажиллаж байна. Сарын аяны хугацаанд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан байхгүй байлаа.