Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУЯ–ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус сургууль нь 1700 гаруй хүүхэдтэй бөгөөд “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж 1000 гаруй суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээллэн урлаг спортын олон амжилт гаргажээ.
92 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Б.ГарьдмагнайАзи тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд өчигдөр эх орондоо иржээ. Мөн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн 2014-2015 оны хичээлийн жилийг угтан авсан юм.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 37 сургуульд 41 мянга гаруй сурагч суралцах нь. Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус нийт 102 цэцэрлэгт 14 орчим мянган хүүхэд хамрагдаж байгаа юм байна. Харин улсын хэмжээнд 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн оржээ.
