MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ШИНЭ СИСТЕМ ХӨГЖЛИЙГ ШИНЭ ТӨВШИНД ХҮРГЭНЭ

    ШИНЭ СИСТЕМ ХӨГЖЛИЙГ ШИНЭ ТӨВШИНД ХҮРГЭНЭ

    2014-08-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй цахим тендер болон тендерийн шалгаруулалт, ажлын явцын талаар ярилцлаа.

    -Худалдан авах ажиллагааны газрын сүүлийн үеийн ажлыг явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил хичнээн тендерийн ажлыг зохион байгуулж байгаа вэ?

    -Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсан. Тус жагсаалтад 126 төсөл арга хэмжээ тусгагдсан. Эдгээр нь орон нутаг газар зүйн байрлал, зориулалтаас хамаарч 272 багц тендер болж задарсан. 2014 оны эхний найман сарын байдлаар 272 багц тендреес 76.4 хувь буюу 298.6 тэрбум тендерийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байна. Ажлын даалгавар ирсэн, тендер зарласан, үнэлгээ хийж байгаа ажлын гүйцэтгэлийг оруулвал ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байна.

    -Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер цахим хэлбэрт шилжсэн үү?

    -Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг зүйл бол худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, хэмнэлттэй зохион байгуулах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн системийг 2012 оноос хэрэгжүүлж цахим тендер зохион байгуулж эхэлсэн. 2014 онд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага буюу худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2013 онд 25 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Аливаа системийг үйл ажиллагаанд оруулахын тулд тухайн системийн хэрэглэгчдийг чадавхижуулах шаардлага байдаг. Тиймээс Худалдан авах ажиллаганы газар аж ахуйн нэгж, иргэдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байгаа. Сургалтад өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 9000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. Мөн үүнээс гадна хөдөө орон нутаг, аймгуудад цахим худалдан авах ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

    2014 онд орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдийн худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулах үүрэг чиглэлийг Шадар сайд болон Худалдан авах ажиллагааны газраас аймаг орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдэд өгсөн. Энэ хүрээнд орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүд энэ онд худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хэлбэрээр зохион байгуулж ажиллаж байна.

    Цахим тендер зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарч байна. Алдаа дутагдал гарав уу?

      Дээр хэлсэнчлэн шинэ систем нэвтрүүлэхдээ хэрэглэгчдийг чадавхижуулах ажилд анхаарч сургалт зохион байгуулж ажиллаж байна. Эхний цахим тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд энэ системийн талаар ойлголтгүй байсан. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдэд цахим тендер шалгаруулалтын давуу тал болон шалгаруулалтын арга зүйг хүргэж ажилласан. Үүний дагуу хэрэглэгчдийг сургах хүндрэл нэлээд гарсан. Мөн бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох шаардлага тулгарсан. 2014 оны 3 сард Сангийн яамнаас хар жагсаалтад бүртгэгдсэн буюу тендер шалгаруулалтад орох эрхээ гурван жил хүртэл хасуулсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргасан. Хар жагсаалтан дахь аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь банкны тендерийн баталгаа болон банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар гаргасан байсан. Энэ хүрээнд бид арилжааны есөн банктай цахим тендер шалгаруулалтын тендерийн баталгааг цахимаар гаргах, мэдээлэл солилцох гэрээ байгуулж ажиллаж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн тендерийн баталгааг хуурамчаар үйлдэх хар жагсаалтад орох, хууль бус үйл ажиллагаа явуулахаас хамгаалж өгч байна. Худалдан авах ажиллагааны серверийг тоног төхөөрөмжийн хамтаар 2014 оны гуравдугаар сард үндэсний дата төвд шилжүүлэн байршуулж

    бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож цахим хэлбэрээр татвар төлөгчийн мэдээллийг тендер нээсэн өдрийн байдлаар авч байгаа. Энэ бол төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулж байгаа нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл нөгөө байгууллагын мэдээллийг иргэдээс нэхэж хүндрэл учруулахгүй байх давуу тал бий болж байна. Бид цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын төлөлт, тухайн аж ахуйн нэгжийн боловсон хүчний чадавхийн мэдээллийг авах талд хамтран ажиллаж байна. Мөн Авто тээврийн газраас авто тээврийн хэрэгслийн мэдээллийг авах юм бол тендер шалгаруулалтад оролцогчдын тоног төхөөрөмжийн мэдээллийг цахимаар шалгах боломж бий. Ер нь цаашид төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцоог өндөр төвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна.

    -Шинэ системийг хэзээ нэвтрүүлэх вэ. Бэлтгэл ажил хангагдсан уу?

    -Аль ч улс оронд худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалт иргэдээс хардлага шүүмжлэл дагуулж явдаг. Энэ байдлаас гарах гарц бол цахим хэлбэрт шилжих гэж олон улсад үздэг. Мэдээллийг ил тод нээлттэй болгох, үнэлгээг шударга үнэн зөв явуулах ганц гарц бол цахим хэлбэрт шилжих юм. Ер нь цахим хэлбэрээр мэдээллийг шалгаснаар үнэлгээ ил тод болох, цаашид боломжит мэдээллийг цахим хэлбэрээр үнэлэх давуу тал бий болох ёстой. Бидний ашиглаж байгаа цахим систем бол БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн. Гэвч мэдээлэл технологийн өндөр хөгжилтэй энэ үед нэг систем удаан амьдрах боломжгүй. Тиймээс зайлшгүй шинэчлэл, хөгжүүлэлтийг хийх шаардлагатай. Энэ хүрээнд бид цахим худалдан авах ажиллагааны системийн хоёрдугаар үе шатыг 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулж худалдан авах ажиллагааны газраас тус тендер шалгаруулалтыг зарласан. Үүнд дотоодын “Интерактив” ХХК шалгарсан. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна.

    Тендерийн урилга нийтлэгддэг цахим хуудсыг сангийн яамнаас эрхлэн хөтөлдөг. Манай байгууллага цахим худалдан авах ажиллагаа буюу www.meps.gov.mnгэсэн цахим хаягийг хариуцаж ажилладаг. Тиймээс энэ системүүдийг нэгтгэх, мөн төрийн сан, төсвийн төлөвлөлтийн системүүдтэй энэ системийг нэгтгэснээр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын төсвийн хөрөнгө зарцуулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийн хяналт зэргийг цогц байдлаар шийдэх хөгжлийн шинэ төвшинд гарах болно. Ирэх оноос худалдан авах ажиллагааны цахим системд том ахиц гарна.

    Эх сурвалж: Зууны мэдээ сонин

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    2015.07.07-ны өдөр Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан уулзалтанд оролцов

    2015-07-10 05:35:58

    ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2015-05-23 08:06:17

    Цахим хурал хийлээ

    2015-05-19 08:16:27

    Тендерийн нээлтийн мэдээ

    2015-05-17 22:53:25

    Худалдан авах ажиллагааны талаарх зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-05-10 22:46:18

    Уулзалт зохион байгуулав

    2015-05-10 22:44:52

    Зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-04-22 04:38:59

    Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцлаа

    2015-03-11 02:58:15

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!