Олон Улсын Залуучуудын өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр иргэний үнэмлэх гардуулах, иргэний андгай өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Бүртгэлийн хэлтэс, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Дарь эх ОНХХ хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын бүрэн эрхт иргэн болсныг илтгэх иргэний үнэмлэх гардах ёслолд ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа, Бүртгэлийн хэлтсийн дарга Л.Билгүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын иргэн болсон 20 залуу иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн. Андгай өргөх ёслолын үеэр Бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Д.Оюунтүлхүүр иргэний үнэмлэхийн ач холбогдол, хэрхэн ашиглах болон иргэн хүний эрх үүрэг, хариуцлагын талаархи мэдээллийг өгөв.
