Шувуун фабрик - Туул тосгон байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 2014 оны 08 дугаар сарын 08-09 өдрүүдэд болж өндөрлөлөө. Ойн арга хэмжээнд хоёр насны 130 гаруй морьд уралдлаа. Үүнээс Хязааланд 70, соёолонд 65 хурдан морьд шандас хурдаа сорилоо. Хурдан морьдын уралдаанд ХУД-ын дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Энхцэцэг, Г.Энхжаргал Б.Тунгалаг нар хурдан морины комисстой хамтран Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэглэлд хяналт тавьж ажилласан байна.
ХУД ЗДТГ