Мал амьтнаас хүнд халдварлах
гоц халдварт өвчин дэгддэг үе ирж байгаа тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой
байдлын хэлтсээс иргэдийг
тарваган тахал өвчний халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэд намар цагт тарвага агнаж боодог хийх замаар тахал өвчний халдварыг авдаг аж. Зарим тохиолдолд тахалтай тарвагыг өвчиж байгаад халдвар авдаг бол махыг нь идэж байгаад тахал өвчнөөр халдварлах нь ч бий. Тиймээс мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тарваганы мах, боодог, түүхий эдийг оруулахгүй байхыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүллээ.
