Хорих ял эдлэгсэдийг нийгэмшүүлэх тэдэнд ажил хөдөлмөрийн
дадал чадвар эзэмшүүлж, Мэргэжлийн үнэмлэх зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг
амжилттай зохион байгуулж, улс орондоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд
хувь нэмрээ оруулж байгааг нь үнэлж, “Монголын бизнес хөгжлийн гарц” төрийн бус
байгууллагаас ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг “Монголын төлөө” өргөмжлөлөөр шагнажээ.
Энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ
жилийн шалгаруулалт 08 дугаар сарын01-ний өдөр болжээ. Тус сургалтын төв нь үйл ажиллагаагаа явуулж
эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өрөг угсрагч, засал чимэглэлч, сантехникч,
сантехник гагнуур хосолсон, гагнуурчин, цахилгаанчин, бетон арматур, тогооч, оёдол
эсгүүр, мужаан, алт мөнгөний дархны мэргэжлээр нийт 2129 хүмүүжигчийг сургаж, чадамжийн болон мэргэжлийн үнэмлэх зэргийн
гэрчилгээ олгосон байна.