Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Бакет” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хүнд машин механизмын сургалт зохион байгуулжээ. Сургалтад 49 хүмүүжигч хамрагдаж, 66 цагийн онол,18 цагийн дадлагын хичээлээр экскаватор , дугуйт ачигч, бульдозер, хүнд даацын авто машины операторын мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн үнэмлэх олгосон байна.