ШШГЕГ-ын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч, чанарын менежер хошууч Я.Оюунчимэг 6 дугаар сарын 29 –нөөс 7 дугаар сарын 12–ны өдрүүдэд Тайваний Чангхуа хотын нэгдсэн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад амжилттай хамрагдаад ирлээ.
Тус сургалтад Улаанбаатар, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч нар болон Киргиз, Норвеги, Өмнөд Америкийн эмч нарын хамт суралцжээ.
Хошууч Я.Оюунчимэг нь тус эмнэлгийн зүрх судасны төвд мэргэжил дээшлүүлж, туршлага солилцон ажиллахдаа амбулотари болон хэвтэн эмчлүүлэх хэсэг, зүрхний хэт авиан шинжилгээ бусад оношлогоо, зүрх судасны мэс ажилбарууд болох судас тэлэх, стенд тавих зэрэг үйл явцтай танилцаж тусгай хөтөлбөрийн хүрээндсуралцжээ.
Чангхуа хотын нэгдсэн эмнэлэг нь 6600 гаруй эмч ажилтантай, 3600 ортой, 8 салбар эмнэлэгтэй, эрхтэн шилжүүлэн суулгах нэгдсэн төвтэй эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Олон улсын чанарын магадлан итгэмжлэлтэй (Joint Commission International), эмнэлгийн тоног төхөөрөмж өндөр хэмжээнд хөгжиж цахимжсан бөгөөд гадаад хамтын ажиллагааны хүрээнд бусад оронтой мэргэжилтэнсолилцожтуршлагасудлах, хөгжижбуйорнуудадэмнэлгийнтусламжүйлчилгээүзүүлэх зэрэг үйл ажиллагааг давхар явуулдаг аж.