Ардын хувьсгалын 93 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадмыг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргынтушаалаарзарим албан хаагчдад цэргийн ээлжит цол олгож, идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулав. ШШГЕГ-ын баярын хурал 07 дугаар сарын 8-ны өдөр болж энэ үеэр цол, шагнал гардууллаа. Хурандаа 7, дэд хурандаа 7, хошууч 26, ахмад 24, ахлах дэслэгч 25, ахлах ахлагч 28, ахлагч 15, дэд ахлагч цолоор 1, нийт 133 албан хаагчид цэргийн ээлжит цол олгож, “Хүндэт” ажилтан тэмдгээр 2, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 22, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 24, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 43, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” 2, “Хүндэт” тэмдгээр 42, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 51, “Баярын бичиг”-ээр 55 зэрэг идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан нийт 241 албан хаагчийг шагнаж, урамшуулав.