Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой 2015 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор БЭЛЭГ ТЭМДЭГ /ЛОГО/-г нийт зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаж байна.Та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Ерөнхий шаардлага:
Монголын аж үйлдвэрийн ууган гал голомт болох Хан-Уул дүүргийн онцлог,
уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж
бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга
агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
• Лого нь дүүргийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
• Хан-Уул дүүргийн үндсэн логотой уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
• Лого нь өндөр нягтралтай (600 pixels/inch-с дээш) байх бөгөөд
жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод
харагдана.
• Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG,
GIF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт info@khanuul.mn
цахим хаягаар ирүүлэх буюу Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны
403 тоот өрөөнд file хэлбэрээр авчирч өгнө.
• Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
• Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал,
сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх
боломжтой байна.
• Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд
бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг
агуулсан бол хүлээн авахгүй.
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа
хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн
байна.
• Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тодорхой бичсэн байх
Хүлээн авах хугацаа:
2014 оны 07-р сарын 08-наас 08-р сарын 01-ны хооронд
Шалгаруулалт:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, Хан-Уул дүүргийн цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал:
Хамгийн шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тусгай байрт шалгарсан 3 бүтээлийг Хан-Уул дүүргийн Засаг даргын шагналаар шагнана.
Уралдааны талаар лавлах утас: 344477, 99064665
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР