MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » А.Дашням: Баяр наадмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    А.Дашням: Баяр наадмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    2014-07-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хан-Уул дүүргийн Онцгой байдлын дарга  хурандаа А.Дашнямтай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

    Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс хэдэн хүний бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

    Нийслэлийн 9 дүүрэгт  гал унтраах 3 ангитай 2 дүүрэг байдаг түүний нэг нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс юм. Хэлтэс орон тоогоор 130 гаруй ажилчидтай аврах гал унтраах гурван ангитай үйл ажиллагаагаа явуулж байна. Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан иргэдийн үйл ажиллагааг уялдуулан  зохицуулах  чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

    Ажилтан, албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

    Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу албан хаагчдаа давтан сургалтанд хамруулж мэдлэг ур чадварыг дээшлүүлдэг. Мөн хэлтсээс тусгай хөтөлбөрөөр зарим шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна. Жишээлбэл:Гэмтлийн эмнэлэг, түлэнхийн төв болон шүүх эмнэлэгүүд дээр албан хаагч нарыг дадлага хийлгэж сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлдэг манай албанд ажиллаж байгаа хүмүүсийн гол шаардлагуудын нэг нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь чухал  гэж би боддог. Үүнээс гадна Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газраас ОХУ, БНСУлсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд албан хаагчдыг явуулж сургаж, дадлагажуулж байна.

    Онцгой байдлын албаны ажил бол хүнд нөхцөлд ажилладаг. Нийгмийн талаас нь хэрхэн харж ханддаг вэ?

    Онцгой байдлын ажил бол мэдээж хэрэг хүнд ажил. Үүнийг хүн бүр мэднэ. Энэ албанд ажиллаж байгаа албан хаагчид өөрийн дур сонирхол, хүслээрээ тодорхой сургалтанд хамрагдаж, эсвэл тодорхой сургуулийг нь төгсөж байж алба хааж байгаа. Нийгмийн асуудал чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авдаг хэдийгээр тийм боловч 100 хувь шийдэх боломж байдаггүй. Ямар ч байсан бид албан хаагчдынхаа амь даатгалыг тодорхой  үнэлэмжээр даатгуулсан байгаа. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хувьд 2014 оны зорилтдоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэж оруулсан байгаа. Үүний хүрээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа бөгөөд  2014 оны эхний хагас жилээр 6 сая 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг  ар гэрийн гачигдалтай болон эмчилгээ сувилгаанд зориулан олгоод байна. 

    Он гарснаас хойш Хан-Уул дүүргийн хэмжээнд галын дуудлага өмнөх оныхтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

    Хан-Уул дүүргийн хувьд нилээд зонхилж байгаа дуудлагын нэг нь яах аргагүй галын дуудлага байдаг. Яагаад галын дуудлага ихсэх болсон бэ гэвэл Улаанбаатар хот маань хүрээгээ тэлж байгаатай холбоотой. Мөн ядуурлын түвшин нэмэгдсэнээс болж байна. Ядуурлын түвшин яагаад хамааралтай вэ гэхээр ар гэрийн боломж тааруу иргэд хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй муу утсаар цахилгааны холболтоо хийснээс болж гал гарсан галын дуудлага их ирж байна. Мөн хүмүүсийн сонор сэрэмжгүй байдлаас болоод галын дуудлага их ирэх болсон. Ялангуяа өвлийн цагт ард иргэд нүүрснийхээ цогийг унтраалгүй гарч асгах гэх мэт наад захын асуудлаас болоод гал их гарч байна.

    Урин дулаан цаг болж байна. Хан-Уул дүүрэгт Туул гол урсаж байна. Үер усны асуудал хэр их гарч байгаа вэ?

    Үерын асуудал бол сүүлийн үед их чухал асуудал болж санаа зовоож байна. Манай дүүргийн хувьд Туул голын ай сав бүхий газар оршдог. Мөн үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан айлууд их байдаг. Иймээс энэ аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Гурван сараас эхлээд дүүргийн Засаг даргын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх  захирамж гаргаж гуу жалга, усны шуудуйг цэвэрлэх ажлуудыг  холбогдох мэргэжлийн байгууллага албадуудтай хийсний үр дүнд одоогийн байдлаар үерт автсан гэсэн дуудлага ирээгүй байна. Бид бүхэн ард иргэддээ анхааруулга сэрэмжлүүлгийг цаг тухайн бүрт нь явуулж байгаа. Түүнчлэн нийслэлийн аврах ангитай хамтран завьтай эргүүлийг гаргаж ажиллаж байна. Зарим үед их устай бороо орсон тохиолдолд бид нар бэлэн байдлаа хангаж  мотоциклтой болон автомашинтай эргүүл томилон ажиллуулж үерийн ам дагуу буусан айлуудад урьдчилан сэргийлэх  анхааруулгыг хийж байна. 

    Онцгой байдлын хэлтсийн хувьд тоног төхөөрөмж хэр байдаг вэ?

    Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 10 жил болж байна. Энэ хугацаанд шат дараалсан байдлаар тоног төхөөрөмжийн хангалтыг хийж байгаа. Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Ялангуяа гал унтраах чиглэлээр нилээд тоног төхөөрөмжтэй болсон байгаа. Өнгөрсөн жил Японы Жайка төслийн буцалтгүй тусламжаар гал унтраах зориулалттай дөрвөн автомашиныг өгсөн. Саяхан Солонгос улсын Хаман сумаас найрсаг харилцааны хүрээнд Онцгой байдлын хэлтэст гал унтраах зориулалтын  хоёр автомашиныг бэлэглэлээ. Үндсэндээ манайх одоо Япон,Солонгос, Оросын гал унтраах нийт 10  машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Онцгой байдлын албаныханд тулгамдаж байгаа ямар асуудал байна уу?

    Байлгүй яахав. Байгалийн гамшиг гэдэг бол хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Энэ байгалийн гамшигийг даван туулахын тулд хамгийн эхлээд мэргэшсэн хүмүүс байх хэрэгтэй. Бид нар ийм мэргэшсэн хүмүүсээр 100 хувь хангагдаж байж л ажил маань урагшилна. Хоёрдугаарт техник хэрэгсэл, хөдөлмөр хамгаалалтын хэрэглэл хангалттай байх хэрэгтэй. Улсаас бидэнд хангамж өгдөг боловч томоохон гамшиг болвол дан ганц энэ байгаа техник хэрэгслээрээ даван туулна гэдэг бол амаргүй ажил шүү.

    Удахгүй Үндэсний их баяр наадам боллоо. Наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын алба ямар үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах гэж байна вэ?

    Баяр наадмыг тохиолдуулаад Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Баяр наадмын үеэр амрах эрх байдаггүй. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын хэлтсээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байнгын бэлэн байдалтай ажиллана. Урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Үүндээ баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний чиглэлээр болон бусад үйл ажиллагаа явуулах  аж ахуй нэгж байгууллагуудын  галын аюулгүй байдлыг шалгах чиглэлээр төлөвлөгөө гаргаж хүмүүсээ томилж хяналт, шалгалтыг явуулж байна. Улсын баяр наадмаар  Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл бэлэн байдлаа ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.   дэлгэрэнгүй

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!