Монгол улсын үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас аймаг орон нутгийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсүүд, Хүүхэд,гэр бүлийн хөгжлийн хэлтсийн удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгч, аймаг орон нутгийн Морин спорт уяачдын холбоонысалбар хороодын дарга нарыг оролцуулсан цахимхурлыг 7 дугаар сарын 04-ний өдрийн 10.00-12.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа. Цахим хурлаар хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох талууд хамтран ажиллах чиглэл өглөө. Энэ жил Хүүхдийн төлөө үндэсний газраас Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллах юм.
Орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, ослын албан журмын даатгалд даатгуулах, уралдаанч хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системд хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж удирдамжийг танилцуулан санал солилцлоо.