Дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх сэдэвт зөвөлгөөн болж өндөрлөлөө. Дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцох, эрэн сурвалжлах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүдтэй хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгох, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон “Малчин холбоо” төрийн бус байгууллагатай үйл ажиллагааны түншлэлийн гэрээг байгуулахаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан байна.
ХУД ЗДТГ