“Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе, оролцоцгооё” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын Үндэсний V Жембори цугларалт Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Монголын Скаутын холбооны зусланд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийлээ.
Тус цугларалтанд нийт 1000 гаруй скаутууд цугларсан бөгөөд Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, мөн Англи, Тайвань, Сингапур, Дани, Малайз гэх 5 орны гадны скаутууд мөн оролцож байна.
Скаутууд Зун, Намар, Өвөл, Хавар гэсэн 4 дэд зусланд хуваагдаж бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч , хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтанд орж хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлж байна.
Энэхүү Жембори цугларалтыг Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран зохион байгуулж байна.