Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанаас сургалт зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үүсч хөтлөгдөж буй баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг хөнгөвчлөх, баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулахад оршсон юм.
Сургалтад дүүргийн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, нягтлан бодогч, дүн бүртгэгч, бичиг хэргийн ажилтан зэрэг нийт 60 орчим албан хаагч хамрагджээ. Дотоод аудитын албанаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод үйл ажиллагаа, эрх зүйн бичиг баримтад аудит хийжээ. Харин шалгалтаар архив, албан бичиг хөтлөлт хангалттай буй байсантай холбогдуулан уг сургалтыг зохион байгуулсан аж.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрдүүлж хэрэглэхийн ач тус, баримт бичгийн нэр, төрөл, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх тухай мэдээллийг уг сургалтаар олж авсан. Мөн баримт бичгийн стандарт, хэмжээ, хуудасны тохиргоо болон баримт бичгийн бүрдлийн талаар номын дуу сонссон юм.
