Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх олон улсын боомт энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 цагийн ажиллагаатай боллоо.
Тус боомтоор нэвтэрч буй зорчигчийн тээврийн хэрэгслийг 24 цагаар, ачааны тээврийн хэрэгслийг өглөөний 07 цагаас оройн 19 цагийн хооронд тус тус шалган нэвтрүүлж байна.