Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн 04 дүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, илрүүллээ.
Мөн Монгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг шалгагч Ж.Даваахүү, Н.Урантуяа, Г.Энхгэрэл нар тус тус илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
“Зөвлөлгөө мэдээллийн төв-1900-1882”
Цахим хуудас: www.immigration.gov.mn
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ,ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР