Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг 2014.07.01-07.02-ны дотор Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авна.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь цэнхэр өнгийн цагаан хээтэй /нүүрэн тал нь 3м2/ асар майхантай байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
1. Худалдаа, үйлчилгээ гаргахыг хүссэн албан хүсэлт, өргөдөл /эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас зэргийг тодорхой дурьдах/
2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /ХУД-т үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ/, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /ХУД-ийн харъяат байх/
3. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт, бүртгэлийн хуудас, холбогдох стандартын шаардлага хангасан тухай хуудасны хамт / хуулбар/
4. Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, батламжийн хуулбар
5. Цэнхэр өнгийн цагаан хээтэй 3 метртэй асарын фото зураг /жич комъпютерээр хийсэн зураг авахгүй/
6. Тогооч / худалдагч/ ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхний хуулбар
7. Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний дэвтрийн хуулбар.
Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид /Жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа гаргах ба цэнхэр өнгийн цагаан хээтэй асартай байна.
Бүрдүүлэх материалд:
• ААНБ албан хүсэлт, иргэн өргөдөл
• Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар / иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар/
• Бараа бүтээгдэхүүний танилцуулга
• Цэнхэр өнгийн 3 метртэй асарын фото зураг.
ХУД ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС