2014 оны 6сарын 28нд Хан-Уул дүүргийн ЗДТГ болон MCS компаний "Uni Service Solution" охин компаниуд хамтран Зайсан уулнаас Маршалын гүүрний хооронд урсах туул голын эргэн тойрныг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус цэвэрлэгээний ажилд Uni Service Solution компаний нийт 200-аад ажилчид дөрвөн баг болж оролцож байна. Байгуулагдаад 10 жил болсон тус компани нийт 600-аад ажилчинтай, Энержи Ресурс болон MCS-ийн охин компаний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажилладаг юм байна. Жил бүр олон нийтэд хандсан аянг зохион байгуулдаг бөгөөд энэ жил хийсэн ажлуудийн нэг нь "Хүүхдийн сувилал"-д очиж ажиллажээ. Энэ аяны үргэлжлэл болгон тус цэвэрлэгээг зохион байгуулж байгаа юм байна.
ХУД ЗДТГ