Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээгээр долдугаар сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар усархаг бороо орох төлөв байдалтай байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор үерийн аюултай түвшинг, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Ховд гол Мянгад сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үертэй байна. Иймд ард иргэдийн болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
