"Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014" 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэжлжилж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид чуулж буй уг уулзалтыг Ерөнхий сайдын дэргэд дэх “Эдийн засгийн зөвлөл”, Монголын эдийн засгийн форум зохион байгуулж байгаа аж.
Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах зорилготой энэхүү уулзалтад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж оролцлоо.
Тэрээр байгууллагын хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд УИХ-аар Хилийн боомтын тухай хуулийг батлуулж, дарга нар бүгдийг шийдвэрлэдэг тогтолцоог халахаар шаардлагагүй дүрэм, журмыг цөөлж төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутаг руу байцаагч нарт шилжүүлснээр иргэд тухайн орон нутгаас төрийн үйлчилгээг явдал чирэгдэлгүй шуурхай авахаас гадна улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн талаар онцлов.