Хан-Уул дүүргийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Дэлхийн цусны өдрийг угтаж “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор ХУЭМН, ЦСҮТ-тэй хамтран цусны авлагагүй донорын өдөрлөгийг зохион байгууллаа. Донорын өдөрлөгийг ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун нээж, ЭМН-ийн хүндэт донор сувилагч М.Туяа, Д.Цэнгэлмаа нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав. 2014 онд шинээр Хүндэт донор болсон 5 иргэнийг ХУЭМН дараалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулав. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамт олон идэвхитэй дэмжин оролцож цусаа хандивлалаа. Нийт 73 хүн бүртгэлд хамрагдсанаас 50 хүн буюу 17500 гр цус бэлэглэлээ.
Нийт цусаа бэлэглэсэн хүмүүст талархал илэрхийлье.
ХУД ЗДТГ