Дорноговь аймгийн Сайншанд хотод Бүрэн автомат бетоны зуурмагийн үйлдвэр ашиглалтанд орлоо. Үйлдвэрийн үйл ажиллагааг нээх ёслолын ажиллагаа 2014 оны 6 сарын
11-ний өдөр болж ёслолын ажиллагаанд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг,
Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Эвийн гэрээ ХХК-ны захирал Б.Энхтайван болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Бетон зуурмагийн үйлдвэр нь 1 цагт 60 куб метр зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын машинаар зөөвөрлөж 9 хүртэлх давхрын барилгад цахилгаан хөдөлгүүртэй шахах помпоор ажил гүйцэтгэж бүрэн үйлчилгээг үзүүлэх юм байна.
“Эвийн гэрээ” ХХК-ны захирал Б.Энхтайван үйлдвэрийг ашиглалтанд оруулахад дэмжин ажилласан орон нутгийн удирдлага, албаны хүмүүст талархсанаа илэрхийллээ.
Үйлдвэр ашиглалтанд орсоноор орон нутгийнхаа барилгын бетон зуурмагийг бүрэн хангахаас гадна шинээр 9 хүн байнгын ажлын байртай болжээ.