Эдүгээ Монгол Улсад АНУ, Япон, ХБНГУ, Канадын бүх төрлийн паспорттой иргэд, ИБУИНВУ-ын дипломат паспорттой иргэд визгүй зорчиж байгаа юм.
Засгийн газрын 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүн ам цөөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч манай улсаас алслагдмал бүс нутгийн 42 улсын иргэнийг Монгол Улсад 2014-2015 онд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү шийдвэрт Ази, Номхон далай, Африк, Ойрхи дорнодын бүс нутгийн улсууд, хөрш БНХАУ, ОХУ болон БНСУ-ын иргэдийг хамааруулахгүй аж.