Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/- ын санаачлагаар 6 дугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж Хүүхдийн хүнд, тэвчишгүй хөдөлмөрийн асуудалд дэлхий ниймийн анхаарлыг хандуулж ирсэн билээ. Энэхүү өдрөөр Засгийн газар, Ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэл, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран хөл бөмбөгийн тэмцээн дээр санаатайгаар, тамирчин хүнд байж болошгүй алдаа гаргасан тохиолдолд улаан картаар торогдогтой адилаар Хүүхдийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж буй эцэг эх, аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйлдлийг таслан зогсоох, улмаар арилгах зорилоготой “Улаан карт” өргөдөг уамжлал бий болсон юм.