"Улаанбаатар - Марафон" Олон Улсын гүйлтийн тэмцээнд баянзүрхчүүд идэвхитэй оролцож, олон амжилтын эзэд болсон юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн 28 хороо, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид мөн иргэдийн болон ахмадын төлөөлөл болсон 1000 гаруй хүн тус тэмцээнд оролцсон байна.
Олон Улсын гүйлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн дундах дөрвөн километрийн зайд 88 дугаар сургуулийн сурагч Т.Мөнгөншагай тэргүүн байрын эзэн болсон юм. Тус зайн эмэгтэй төрөлд 79 дүгээр сургуулийн сурагч Г.Мөнхзул хоёрдугаар, 87-р сургуулийн сурагч н.Санчирмаа гутгаар байрт шалгарлаа. Харин тэмцээний найман километрийн зайд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Одхүү нэгдүгээр байрт шалгарсан бол мөн хорооны тамирчин А.Бахыт гуравдугаар байрын эзэн болов.
Мөн найман километрийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан бүсгүйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Б.Дуламсүрэн гуравдугаар байрт шалгарчээ. Харин дүүргийн өндөр настнуудыг төлөөлөн оролцсон иргэдээс таван километрийн зайд уралдсан н.Рэгзэдмаа долдугаар байрт шалгарсан юм. Түүнчлэн ХСИСургуулийн оюутан Г.Гүррагчаа найман километрийн зайд дөвөрдүгээр байр, “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Батцоож долдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
