“Eagle News” телевиз, “News агентлаг”, үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 3-ны өдөр боллоо.
Нэг сар, арав хоногийн хугацаанд www.news.mn, www.eagle.mn, www.morningnews.mn цахим сайтаар явуулсан асуулгад хамгийн олон санал авсан эхний 9 агентлагийн нэгээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тодорч, Газрын дарга Б.Пүрэвдорж “Шилдэг агентлаг” өргөмжлөлийг гардан авлаа.
Аянд 28 агентлаг оролцож, зохион байгуулагчид энэ хугацаанд Засгийн газрын бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд таниулан, нээлттэйгээр санал хүсэлт хүлээн авсан байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь байгууллагын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах эдгээрт тавигдах хяналтын тогтолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн тул иргэдийн талархлыг хүлээжээ.