Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байгуулагдсан бүлгүүдийн дунд хөгжлийн төвийн Газар өмчлөгчдийн холбоо хариуцсан албанаас төсөл шалгаруулсан байна. Төсөлд шалгарсан бүлгүүдэд өчигдөр “Төслийн Батламж” –ийг гардуулав.
Дашрамд дурдахад, 28 дугаар хорооны бүлгүүдээс таван бүлэг батламж гарсан юм. Бүлгүүд төслийн дагуу хорооныхоо гудамжны гэрэлтүүлэг, явган хүний зам болон борооны ус тогтдог газруудыг засч, нөхөн сэргээх юм байна. Харин уг ажлыг батламжийн эзэд 15 хоногт хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажээ.
