Монгол Улсын Үндсэн хууль тогтоогч, Монголын зохиолчдын эвлэлийн ахмад гишүүн, зохиолч, Улаанбаатар хотын Гачуурт хороо, САА-ын дарга асан А.Далхжавын нэрэмжит эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. “Гачуурт тосгоны хөгжлийн ирээдүй” эссэ бичлэгийн уралдааныг 85 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан аж.
Тус уралдаанд нийт 80 орчим бүтээл ирсэн бөгөөд 85 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэмтөгсийн эссэ тэргүүн байрт шалгарчээ. Харин 9в ангийн сурагч Б.Мөнхжин хоёрдугаар байр эзэлсэн бол 11а ангийн сурагч Ч.Дэлгэрмаа гутгаар байр, 10а ангийн сурагч Д.Цолмонсүрэн тусгай байрын шагналыг хүртэж, батламж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Дашрамд сонирхуулахад, эссэ бичлэгийн уралдааныг А.Далхжавын хүү Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонбат санаачилжээ. Эссэ бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
