Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Кама” хүүхэд хөгжлийн төвтэй хамтран өнөөдөр бяцхан үрсээ хүлээн авч, баярлуулаа. Уг арга хэмжээний үеэр дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс “Баясгалантай хүүхэд нас” өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулсан юм. Мөн авъяаслаг хүүхэд багачууд, найзууддаа урлагийн тоглолт сонирхуулж, баяраа хамтдаа тэмдэглэв.
