Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс дүүргийн Иргэний танхим болон “Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагатай хамтран“Би хаана, хэнд яаж хандах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтын гол зорилго нь хүүхэд хүүхэддээ нөлөөлөх замаар аливаа эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг чадвартай, мэдлэг нь бүтээлч, эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг, хариуцлагаа хүлээдэг зөв монгол хүүхэд төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.
“Би хаана, хэнд яаж хандах вэ” сургалтыг “Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цоггэрэл, сургагч багш Н.Туул нар удирдан явуулжээ. Харин сургалтад дүүргийн Улаан загалмайн гишүүн болон Хүүхдийн холбооны нийт 41 хүүхэд хамрагдан хүүхдийн эрхийн талаар шинэлэг ойлголт, мэдээлэлтэй болсон юм. Мөн эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар ойлголт, мэдлэгтэй болж, сурч авсан мэдлэгээ бодит үйл хэрэг болгох үр дүнтэй төлөвлөгөө зохиох зэрэгт суралцав.
