Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоол, “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөр, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын шилжин явах цомын төлөөх тэмцээн эхэллээ. Тэмцээнд дүүргийн Засаг Даргын Тамгын газрын харьяа хэлтэс, газар, албадын 500 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорих юм.
Тус тэмцээний салхийг Дартсын тэмцээнээр эхэлсэн юм. Нийт 22 багийн 50 орчим тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Тэмцээний аваргаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг шалгарсан бол Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчид хоёрдугаар байрын эзэн болсон. Харин гутгаар байрыг НҮГ-III баг тамирчид эзэлсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Засаг даргын нэрэмжит спортын шилжин явах цомын төлөөх тэмцээн спортын таван төрлөөр дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
