Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдэн Олон улсын өмнө үүрэг хүлээсэн улс орны хувьд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тогтоосон хугацаанд тус Конвенцийн болон нэмэлт протоколуудын хэрэгжилтийн тайланг илгээдэг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тухайн улс орны тайланг болон холбогдох бусад мэдээлэл статистик мэдээллийг нягтлан үзээд зөвлөмж ирүүлдэг. 2010 онд Монгол Улсын 3,4 дэх тайлан илтгэлд ирүүлсэн зөвлөмжинд дараачийн ээлжит 5 дахь тайлан илтгэлээ2014 оны 10 дугаар сарын 20-нд өргөн барихыг зөвлөмж болгосон юм.Монгол Улсын Засгийн газрын үндэсний 5 дахь удаагийн тайлан илтгэлийг тусгай удирдамжийн дагуу боловсруулах ажил үндэсний хэмжээнд өрнөж байна. Уг тайлан илтгэлийг боловсруулах явцад хүүхэд хамгааллын асуудлаар чанарын нотолгоо бүхий мэдээлэл цуглуулах зорилгоор 5-6 дугаар сарддараах судалгааг хийж эхэллээ. Үүнд:
· Дотуур байрны хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын чанарын судалгаа
· Хүүхэд үрчлэлттэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад түргэвчилсэн үнэлгээ
· Сүм, хийдэд шавилсан, сүмийн үйл ажиллагаанд тогтмол хамрагддагхүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдлын үнэлгээ
· Тавиул хүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдлын чанарын судалгаа
21 аймаг, нийслэлд Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд, орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд, НҮБХС, ОУБ-ын бие даасан судлаачид, ТББ-уудтай хамтарсан Судалгааны нийт 6 баг /30 гаруй хүн/ ажиллаж байна.