MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МОНГОЛ УЛС АСЕМ-ЫН УУЛЗАЛТЫН АЗИЙН ДЭД БҮЛГИЙГ ДАРГАЛАВ

    МОНГОЛ УЛС АСЕМ-ЫН УУЛЗАЛТЫН АЗИЙН ДЭД БҮЛГИЙГ ДАРГАЛАВ

    2014-05-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2014 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Брюссель хотноо болсон бөгөөд тус уулзалтад ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

    Уулзалтыг Европын Холбооны Гадаад харилцааны АСЕМ хариуцсан албаны захирал В.Будура даргалж, Европын Холбоо, Грек, Малайз болон Монголын Ахлах албан тушаалтнууд бүс нутгийн дэд бүлгүүдийн хуралдааныг зохион байгууллаа.

    Энэ удаагийн уулзалтаар 2012 онд Вьентьян хотноо хуралдсан АСЕМ-ийн 9 дүгээр Дээд түвшний уулзалт болон 2013 онд Дели хотноо хуралдсан АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр уулзалтын үр дүнгээр хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцов. Монголын төлөөлөгч Европын Холбоотой 2013 оны 4 дүгээр сард гарын үсэг зурсан Монгол-Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын цаашид АСЕМ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2015-2016 онд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, усны менежмент, жижиг дунд үйлдвэр зэрэг салбарт Европын түншүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлэх сонирхолоо илэрхийлэв.

    Түүнчлэн АСЕМ-ийн 51 гишүүн улс, байгууллагын төлөөлөгчид Ази, Европ тивд болж буй үйл явдал, АСЕМ-ын хүрээн дэх Ази-Европын харилцаа холбоо болон олон улс, бүс нутгийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Манай төлөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын хүрээнд зохион байгуулсан “Зүүн Хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт” болон удахгүй 6 дугаар сард болох Зүүн Хойд Азийн эрдэмтэд, экспертуудын уулзалтыг танилцуулав.

    Мөн Ахлах албан тушаалтнуудын уулзалтаар 2014 оны 10 дугаар сард болох АСЕМ-ийн 10 дугаар Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Энэ жилийн АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт “Тогтвортой өсөлтийн төлөөх хариуцлагатай түншлэл” сэдвээр 10 дугаар сард Италид болох бөгөөд 2016 онд болох АСЕМ-ийн 20 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм.

    Түүнчлэн Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид уг уулзалтад оролцох үеэрээ Европын Холбооны гадаад бодлогыг хэрэгжүүлэгч Европын Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн газрын удирдлагатай уулзав.

    Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцов.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!