Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, байгууллага хоорондын харилцан ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий энэ тэмцээнд Хууль зүйн яам, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 12 байгууллагын баг тамирчид оролцов.
Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, буудлага гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөн энэхүү тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын эрэгтэй баг тамирчид III байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээнд идэвхтэй оролцож, амжилт гаргасан нийт баг тамирчиддаа баяр хүргэе.