ХТҮГ “Гэгээн муза” драмын урлагийн наадамд 2010 оноос эхлэн Хүүхдийн жүжгийн төрлийг шалгаруулахад хамтран ажиллаж байгаа юм. Улсын драмын эрдмийн таетрын уран бүтээлчид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг-2014”-ийн үеэр Чингис хааны талбайд “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийн нээлтээ хийлээ. Хүүхдийн жүжгийн өдрүүдийн нээлтэнд УДЭТ-ын найруулагч, уран бүтээлчид жүжгийн баатруудын дүрээрээ хүүхэд багачуудтай уулзсан юм. Энэ арга хэмжээний үеэр 200 бүжигчин хүүхдүүд үндэсний бүжиг, 93 дугаар сургуулийн бяцхан сурагчид флаш моб бүжгээр хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүллээ. Алдарт Г.Х.Андерсоны “Лусын дагина”, С.Михалковын “Бардам туулай” жүжгийн баатрууд тайзнаа театрчилсан тоглолтоо хүргэн “Норовын намтар” жүжгийн гол баатар Норов энэхүү арга хэмжээг хөтлөн хүргэлээ.